TrackEZ-ийг хэрэглэхийн ач тус
Хувь хүн, албан байгууллагын аль алинд нь, нэлээд олон төдийгүй нэгхэн машинтай байсан ч TrackEZ танд дараахь боломжуудыг олгоно.
Шатахууны хяналт
Та тээврийн хэрэгслүүдийнхээ шатахууны зарцуулалтыг хянаж чаддаг болсон тохиолдолд л авто баазаа хянаж, удирдаж байна гэж үзэх хэрэгтэй. Манай систем нь таны автомашины зарцуулж буй шатахууны хэмжилтийг хийж, графикаар харуулна. Ингэснээр шатахуун хийх болон алдагдах, гоожих талаарх мэдээллийг давхар авч болно.
Хөдөлмөрийн бүтээм
ж дээшлэх
Жолооч нарын ажилласан болон ажиллаагүй цагийн зөрүү үгүй болно. Байрлал, Ажлын цагийн тайлангууд нь танд цогц хяналтыг бий болгож өгнө.
Илүү цаг багасна
Тээврийн хэрэгслийн явсан, зогссон, сул зогссон зэрэг мэдээллийг минутын нарийвчлалтайгаар гаргаж харуулдаг тул жолооч нарын ажлын цагийг хянах боломжтой болно. Мөн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах боломжгүй болно.
Үйл ажиллагааны хурд нэмэгдэнэ
Түгээлтийн машинуудын тухайн байрлалд ирэх болон явах цагийг урьдчилан мэдэж болохоос гадна зорьсон газартаа хурдан очих дөт замыг сонгох боломжтой.
Харилцаа холбооны зардлыг хэмнэнэ
TrackEZ нь тээврийн хэрэгслүүдийн байршлыг 5 минутын давтамжтай харуулж байх тул жолооч, менежерүүд рүүгээ байнга утасдах шаардлагагүй болж ингэснээр гар утасны зардлаа хэмнэнэ.
Бусад:
- Тээврийн удирдлагын систем нь ямар ч байгууллагын хувьд тээврийн хэрэгслийг зөв зохион байгуулах, бүтээмжээ дээшлүүлэх, засвар үйлчилгээг хэрэгтэй үед нь хийх, хэрэглэгчид хүрэх үйлчилгээг сайжруулах боломж олгоно.
- Тээврийн удирдлагын систем нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй хэрэглээ, үр ашиггүй байдал, зүй зохисг
үй ашиглалтыг бууруулна.
- Тээврийн удирдлагын систем нь менежерт тээвэрлэлтийг төлөвлөх, удирдах болон ложистик, өгөгдлийн баазыг үүсгэх боломж олгодог.
- Гар утас болон интернэт орсон бүх газраас системийг удирдаж болно.