Онлайн хяналтын программ
TrackEZ-ийн онлайн хяналтын программ нь авто баазын менежер, удирдлагуудыг бодит цагийн хяналт, мэдээлэл, тайлангаар хангах боломжтой хэрэглэхэд хялбар “туслах” юм. Та хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад л өөрт хэрэгтэй бүх мэдээллээ интернэтээр харах боломжтой болно. Тиймээс та гэрээсээ, ажлаасаа, интернэт кафенаас ч авто баазаа хянаж чадах юм.
Гүүглийн газрын зураг
Манай онлайн систем нь Гүүглийн газрын зургийг багтаасан тул та тээврийн хэрэгслийнхээ байршлын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүлээж авах бололцоотой.
Тайлангууд
Хэрэглэгч өөрсдийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд нийцсэн 22 төрлийн тайланг хормын дотор гаргаж авах боломжтой. Үүнд ажлын цаг, хурд, геофенс, тосны даралт, усны температур, түлшний зарцуулалт зэрэг тайлангууд багтдаг.
