TrackEZ-ийн энэхүү үйлчилгээ нь авто тээвэр, зам засвар, түгээлт, уул уурхай, үйлчилгээний зэрэг олон тооны машинтай албан байгууллагад тохиромжтой.
- TrackEZ-ийн албан ёсны вэб хуудсанд нэвтэрч, нэр, нууц үгээ оруулсанаар хаанаас ч тээврийн хэрэгслийнхээ байрлал болон бусад холбогдох мэдээллийг авч болно. Үүний тулд та интернэттэй байхад л хангалттай.
- Шатахууны саван дахь түлшний хэмжээг тогтмол шалгаж байх
- Тээвэрлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, жолооч төлөвлөгөөний дагуу явж буйг хянах
- Хугацаа болон газарзүйн хязгаарлалтыг тооцсон төлөвлөлтийн дагуу түгээлт, таталтыг хийх
- Газрын зураг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон нөхцөлийг тодорхойлсон тайлан бэлтгэх
- Ажлын төлөвлөгөөг зөрчсөн талаарх тайлан үүсгэж, тогтсон цагт и-мэйлээр хүлээж авах
- Хурд хэтрүүлэлт болон түгээлтийн хоцролтын тайлан гаргах
- Тээврийн хэрэгслийн явсан замыг мөрдөх болон засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг мэдээлэх
- Байршил болон нөхцөл байдлын мэдээлэл дээр үндэслэн боломжит тээврийн хэрэгсэлд үүрэг өгөх
- Тээврийн хэрэгслийн байршлыг тодорхойлсон мэдээллийг яг цагт нь авах
- Хөргөлттэй машины хөргөлтийн температур унахад дохио хүлээж авна.
- Тогтоосон газраас бусад газар арын хаалга онгойход түгшүүрийн дохио өгнө.